ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

2015-04-07 09:28

      1992 онд батлагдсан Монгол улсын шинэ үндсэн хууль, УИХ-ын 73 дугаар  тогтоолын дагуу орон нутгийн хотуудыг татан буулгаж,  сум болгон өөрчлөхөд Шарын гол сум 3 багтайгаар байгуулагдсан байна. Улмаар баг тус бүрээс 5 төлөөлөгч сонгож, 15 хүний бүрэлдэхүүнтэй сумын ИТХ байгуулагджээ. ИТХ-ын орон тооны бус даргаар Б.Алагаа, орон тооны нарийн бичгийн даргаар Д.Батсүх нар ажиллаж байсан байна.     
    1996 ондболсон II дахь удаагийн сонгуулиар сумын  ИТХ-д 25 төлөөлөгч сонгогдсон байна. Тэдгээр гишүүдийн 15 нь МАХН-ын, 10 нь АН-ын гишүүд байсан байна. Орон тооны ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Д.Бямбадоо, нарийн бичгийн даргаар С.Төмөрбаатар нар ажиллаж байжээ.
    2000 онд болсон III дахь удаагийн сонгуулиар 20 төлөөлөгч сонгогдсон бөгөөд 19 нь МАХН-ын , 1  нь АН- ын гишүүд сонгогджээ. ИТХ-ын даргаар Д.Бямбадоо, Нарийн бичгийн даргаар Н.Баярбаатар, Л.Нэргүй нар ажиллаж байжээ.
     Сумын ИТХ-ыг сонгох IV дахь удаагийн 2004 онд болсон сонгуулиар 21 төлөөлөгчөөс 18 нь МАХН, 2 төлөөлөгч нь АН-аас, Эх орон намаас 1 төлөөлөгч  сонгогдсон байна. ИТХ-ын даргаар Б.Батбаяр, нарийн бичгийн даргаар Н.Баярбаатар, Г.Чинзориг нар ажиллаж байсан.     
     Сумын ИТХ-ыг сонгох V дахь удаагийн 2008 онд болсон сонгуулиар 21 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч АН, 7 төлөөлөгч МАХН-аас сонгогдсон.ИТХ-ын Тэргүүлэгчээр Э.Дамдиндорж, Н.Сундуйжав, Т.Шофёр, Д.Чимэддамба, О.Нацагдорж, Ч.Оюунчулуун, К.Ермурат нар сонгогдон   ИТХ-ын даргаар Э.Дамдиндорж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Д.Батцэнгэл нар ажиллав.     
      Сумын ИТХ-ыг сонгох VI дахь удаагийн 2012 оны орон нутгийн сонгуулиар нийт 27 төлөөлөгч сонгогдсоноос МАН 18, АН 8, МАХН МҮАН-ын “Шудрага ёс эвсэл” 1 суудал тус тус авсан байна. ИТХ-ын Тэргүүлэгчээр Б.Лхамсүрэн, М.Мөнхбаяр, М.Даландаваа, Л.Наранбаатар, Н.Олзвой, Ч.Оюунчулуун, Ба.Лхамсүрэн нар сонгогдон ажиллаж байв.
Сумын ИТХ-ын даргаар Б.Лхамсүрэн, нарийн бичгийн даргаар Д.Батцэнгэл нар ажиллаж байсан.
       Сумын ИТХ-ыг сонгох VII дахь удаагийн 2016 оны орон нутгийн сонгуулиар нийт 27 төлөөлөгч сонгогдсоноос МАН 26, АН 1 суудал тус тус авсан.
      ИТХ-ын Тэргүүлэгчээр Л.Лхамсүрэн, С.Төмөрбаатар, Ж.Эрдэнэбат, Ц.Энх-Оюун, М.Даландаваа, А.Алтанзүрх, Г.Мөнхжаргал нар сонгогдож, ИТХ-ын даргаар Б.Лхамсүрэн, ИТХТ-ийн нарийн бичгийн даргийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Одончимэг, ИТХТ-ийн ажлын албаны ажилтнаар О.Хонгорзул нар ажиллаж байна.

      ХАЯГ: Шарын гол сум.ЗДТГазрын байр  №210,211тоот  Утас7037-2592



Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 111
  • НИЙТ:
  • 116 020