Соёл, урлагийн ажилтны 33 дахь өдрийг тохиолдуулан Шарын гол сумын Соёлын төвөөс “Соёл урлаг – бидний амьдралд” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
👏🏻Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Шарын гол сумын ИТХ-ын дарга Г.Мөнхжаргал баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.
📖📚Энэ үеэр “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын түүхэн товчоо” номыг сумын номын санд хүлээлгэн өгч, иргэд, уншигчдын хүртээл болголоо. Тус номыг Соёлын төвийн номын сангаар дамжуулан иргэд, уншигчидтай танилцах боломжтой юм.
📖📚Мөн М.Наранцэцэг багш анхны номынхоо нээлтийг хийж, уншигч түмэндээ оюуны үнэт бэлэг барилаа.










