Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын баталсан “Малчин өрхүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмж хүргэх тухай” удирдамжийн дагуу Булагт, Шивэрт, Гахайт чиглэлд ажиллаж, малчин болон хадланч иргэдтэй уулзлаа.
📌Ажлын хүрээнд нийт 15 малчин өрхийн 40 орчим иргэнтэй уулзаж, цаг үеийн мэдээ, мэдээлэл болон төрийн зарим үйлчилгээг хүргэн, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллав.
👉Үүнд:
-Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх;
-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчноо хамгаалах;
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо анхаарах;
-Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх;
-Хүрэн баавгай болон зэрлэг амьтдаас сэрэмжлэх, аюулгүй байдлаа хангах талаар анхааруулга, зөвлөмжийг тус тус хүргэлээ.

















