Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

МАЛЧИД, ХАДЛАНЧДАД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2026-09-14

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын баталсан “Малчин өрхүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмж хүргэх тухай” удирдамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд малчин, хадланч иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргэх ажил үргэлжилж байна.

📌2026.09.15-ны өдөр Морин толгой, Буянт, Хаалгат чиглэлд ажиллаж, нийт 11 малчин өрхийн 25 орчим иргэнтэй уулзан, цаг үеийн мэдээ, мэдээлэл болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж хүргэж, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллалаа.

Уулзалтын үеэр:

🔸 Ой, хээрийн түймэр, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх;

🔸 Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчноо хамгаалах;

🔸 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо анхаарах;

🔸 Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх;

🔸 Хүрэн баавгай болон зэрлэг амьтдаас сэрэмжлэх, өөрийн болон мал сүргийн аюулгүй байдлыг хангах талаар анхааруулга, зөвлөмжийг тус тус хүргэлээ.

✅Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Сум дундын цагдаагийн хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн албан хаагчид хамтран ажиллав.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 83
69 / 83%
14 / 17%