Шарын гол сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

Гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээ, мэдээлэл;

Гишүүн байгууллагуудын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн онцлох ажил, арга хэмжээний тайлан, мэдээлэл;

Бусад цаг үеийн асуудал.
Хуралдаанаар сумын хэмжээнд 2026 оны 08 дугаар сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээг 2025 оны мөн үетэй харьцуулан, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлээ.

Нэмэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр IV улиралд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнд тусган хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн гишүүн байгууллагуудад цаашид анхаарч ажиллах асуудал, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр зөвлөмж, үүрэг чиглэлийг өглөө.



