Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

АХМАДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АХМАД АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

2026-10-01

Олон улсын Ахмадын өдөр болон Монгол Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үе үеийн ахмад ажилтан Б.Айжан, Д.Батцэнгэл, Д.Сайнжаргал нарыг хүндэтгэн хүлээн авч, хүндэтгэлийн уулзалт зохион байгууллаа.

✅Уулзалтын үеэр ахмадуудаа хүндэтгэн угтан авч, ИТХ-ын бүтэц, үйл ажиллагаа, онцлох ажлын талаар танилцуулан, төр, нутгийн өөрөө удирдах байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад үеийн төлөөллүүдийнхээ ажил, албан үүргийн дурсамж, тухайн үеийн ажлын онцлог, үнэтэй сургамжийг сонсон ярилцлаа.

✅Мөн үе үеийн ахмад ажилтнуудаас ажлын туршлага, мэдлэг, үнэтэй зөвлөгөөг нь сонсож, залуу үеийнхэнд өвлүүлэн үлдээх, ахмад үеийн хөдөлмөр зүтгэлийг хүндэтгэн дээдлэхийн чухлыг онцолсон юм.

✅Уулзалтын төгсгөлд ахмадуудадаа дурсгалын зүйл гардуулж, хамтын дурсамж бүтээсэн халуун дулаан уулзалт өрнүүлэн, хүндэтгэлийн зоог барилаа.

Ахмад үеийнхнийхээ амьдралын арвин туршлага, хөдөлмөр бүтээл, үнэт сургаал нь хойч үеийнхэндээ үргэлжлэн өвлөгдөх үнэт өв билээ.

✅Та бүхэндээ Ахмадын баярын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 

АХМАД ҮЕ – ҮНЭТ ӨВ

АЛДАРТ БУУРЛУУД – БИДНИЙ БАХАРХАЛ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 83
69 / 83%
14 / 17%