Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооноос сумын ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд мөн соёлын төвийн үйл ажиллагаатай танилцаж, ажил үйлчилгээний нөхцөл байдал болон хүүхэд рүү чиглэсэн сургалтын үйл ажиллагаа, эрсдэлийн үнэлгээ зэрэгтэй танилцлаа.
✅Ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа, хүүхдийн эрүүл, аюулгүй орчин, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл авч, холбогдох албан хаагчидтай санал солилцов.
✅Мөн цаашид хүүхдийн сурч, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, байгууллагуудын үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо.








