Дэлхийн ёс зүйн өдрийг тохиолдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Ажлын албаны албан хаагчдын дунд ёс зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Карт өргөх” сонирхолтой, оролцоонд суурилсан хөгжөөнт арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага, хариуцлага, шударга байдлын талаарх асуултад оролцогчид “ТИЙМ”, “ҮГҮЙ” гэсэн карт өргөн хариулж, өөрсдийн мэдлэгийг сорихын зэрэгцээ санал бодлоо солилцон, ёс зүйн зарчим, хэм хэмжээг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэхийн ач холбогдлыг бататгалаа.

Ёс зүй бол зөвхөн дүрэм журам бус, төрийн албан хаагч бүрийн өдөр тутмын үйлдэл, хандлага, хариуцлагын илэрхийлэл юм.

Хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, иргэдийн итгэлийг даасан, тасралтгүй суралцагч ёс зүйтэй төрийн албыг хамтдаа төлөвшүүлье!


