Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Хүний хөгжлийн мөчлөг – Сэтгэлийн дархлаа” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан зохион байгуулж, “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал, профессор С.Баасанбат удирдан явууллаа.

Тус сургалтад “Шарын гол” ХК болон “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн 150 гаруй ажилтан, албан хаагч хамрагдаж, сэтгэл зүйн боловсрол, хувь хүний хөгжлийн талаарх мэдлэгээ нэмэгдүүллээ.




