Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

ГХУСАЗЗ


нийт 118

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2026-09-28 38
Шарын гол сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ 31 ДЭХ ӨДӨР 2026 ОНЫ 09 САРЫН 10-НЫ ӨДӨР ТОХИОНО

2026-09-16 109
Энэхүү өдрийг тохиолдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн Шарын гол сумын Гэлэгпэлжээлин хийдэд ном хурж, мөн Ерөнхий боловсролын 2, 6 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэлтийн түүх, түүний сургамж, хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэхийн ач холбогдлын талаар лекц, мэдээлэл зохион байгуулна.

МАЛЧИД, ХАДЛАНЧДАД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

2026-09-14 82
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын баталсан “Малчин өрхүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмж хүргэх тухай” удирдамжийн дагуу Булагт, Шивэрт, Гахайт чиглэлд ажиллаж, малчин болон хадланч иргэдтэй уулзлаа.

МАЛЧИД, ХАДЛАНЧДАД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2026-09-14 93
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын баталсан “Малчин өрхүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмж хүргэх тухай” удирдамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд малчин, хадланч иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргэх ажил үргэлжилж байна. 📌2026.09.15-ны өдөр Морин толгой, Буянт, Хаалгат чиглэлд ажиллаж, нийт 11 малчин өрхийн 25 орчим иргэнтэй уулзан, цаг үеийн мэдээ, мэдээлэл болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж хүргэж, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллалаа. Уулзалтын үеэр: 🔸 Ой, хээрийн түймэр, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх; 🔸 Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчноо хамгаалах; 🔸 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо анхаарах; 🔸 Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх; 🔸 Хүрэн баавгай болон зэрлэг амьтдаас сэрэмжлэх, өөрийн болон мал сүргийн аюулгүй байдлыг хангах талаар анхааруулга, зөвлөмжийг тус тус хүргэлээ. ✅Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Сум дундын цагдаагийн хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн албан хаагчид хамтран ажиллав.

АНХААРУУЛГА

2026-09-08 94
🔵Залилан мэхлэгчдийн ашигладаг нийтлэг арга нь: 📌Таалагдахгүй бол өөр байр хай. 📌Энэ байрыг олон хүн сонирхож байгаа. 📌Түрүүлж урьдчилгаа эсвэл түрээсийн төлбөрөө шилжүүлэх хэрэгтэй. 📌Яг одоо нэг хүн мөнгөө шилжүүлэх гэж байна гэх зэргээр иргэдийг залилан мэхэлж урьдчилгаа авдаг байна.

ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТГҮЙ, АЮУЛГҮЙ ОРЧИНГ БҮТЭЭЦГЭЭЕ

2026-09-07 92
Хүүхэд бүр сурч хөгжих, найз нөхөдтэй болох, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх аюулгүй, ээлтэй орчинд байх эрхтэй. Иймээс үе тэнгийнхний дунд гарч буй дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, дарамтаас урьдчилан сэргийлэх нь хүүхэд бүрийн оролцоо, ойлголцол, дэмжлэгийг шаарддаг.

ЖОЛООЧДЫН АНХААРАЛД

2026-09-02 94
Сургууль, цэцэрлэгийн орчинд зорчихдоо анхааралтай байж, замын хөдөлгөөнд соёлтой оролцъё!

СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ХӨДӨЛГӨӨНД СОЁЛТОЙ ОРОЛЦЪЁ

2026-08-03 86
Тус сумын цагдаагийн хэлтсээс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагийн хуваарийн дагуу хяналт, шалгалтын үүргийг тогтмол гүйцэтгэж байна. 👮‍♂️ Иргэн, жолооч та бүхнийг дараах зөвлөмжийг мөрдөхийг уриалж байна. 🔹 Тээврийн хэрэгслийн яндан болон дуу намсгах системд дур мэдэн өөрчлөлт оруулахгүй байх. 🔹 Стандартын шаардлага хангасан эд анги, тоноглол ашиглах. 🔹 Замын хөдөлгөөнд оролцохын өмнө тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж хэвших. 🔹 Замын хөдөлгөөнд оролцохдоо бусдыг хүндэтгэж, хууль, дүрмээ мөрдөн, стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр соёлтой оролцох. 🤝 Хөдөлгөөний аюулгүй байдал нь хүн бүрийн хариуцлага.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД АНХААРЪЯ

2026-05-29 96
Шарын гол сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс Дархан-Аргалын гарам–Зулзагын гол–Шарын гол чиглэлд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагийн менежментийн дагуу үүрэг гүйцэтгэж байна.

“ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ-365”

2026-05-15 88
Тус аяны хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхний зөв хандлага, эерэг төлөвшлийг дэмжих нөлөөллийн ажлын хүрээнд ерөнхий боловсролын 2 болон 6 дугаар сургуулиудад “Үе тэнгийн дээрэлхэлтгүй нийгмийг бүтээж чадна”, “Бие биенээ хүндэлье”, “Хайрлая” уриалга бүхий ханын цагийг хүлээлгэн өглөө.

18 БАЙГУУЛЛАГЫН 550 ГАРУЙ ИРГЭНД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

2026-05-01 92
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор үе шаттай сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулж, 18 байгууллагын албан хаагч, ар гэрийн төлөөлөл нийт 550 гаруй иргэнийг хамрууллаа.

СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2026-02-12 150
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурал 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 77 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-12-09 197
Сумын ГХУСАЗСЗ 2025.12.09-ний өдөр 100 хувийн ирцтэй хуралдлаа. Авлигатай тэмцэх дэлхийн өдөр нь жил бүрийн 12-р сарын 9-ний өдөр тохиодог ба энэ нь Авлигын эсрэг олон улсын өдөр бөгөөд Нэгдсэн Үндэсний Байгууллагын (НҮБ) Авлигын эсрэг конвенци-ийн дагуу 2003 онд баталснаас хойш тэмдэглэж ирсэн тэмдэглэлт өдрийг ИТХ-ын дарга Б. Болат онцолж АВИЛГЫН ЭСРЭГ НЭГДЬЕ аянд уриалж зөвлөлийн гишүүдэд гарын авлага мэдээллийг тарааж ажиллалаа.

ТА Ч БАС НЭГДЭЭРЭЙ

2025-11-17 185
Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, нийгмийн соёлыг бүтээх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор худалдаа үйлчилгээний CU, GS25 байгууллагуудтай хамтран Цагдаагийн ерөнхий газраас “365 өдөр бүр хүүхдээ анхаарч хайрлая” арга хэмжээг эхлүүлсэн байна. Энэхүү аянд миний бие нэгдэж байна.

ДАРХАНЧУУД ЗАЛИЛУУЛАХГҮЙ АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2025-09-26 315
Иргэн та цахим болон бусад төрлийн залилангийн гэмт хэргээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, мэдээлэлтэй, сэрэмжтэй байгаарай. Бид хамтдаа залилангийн гэмт хэргээс сэргийлж чадна. Энэхүү аяны хүрээнд Шарын гол суманд зохион байгуулагдсан “Нээлттэй хаалганы өдөр”-өөр иргэдэд мэдээлэл түгээн, сэрэмжлүүлж ажиллалаа.

МЭДЭГДЭЛ

2025-07-30 226
Мотоцикл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан ижил төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, соёлтой, хариуцлагатай оролцохыг нийт иргэдэд уриалж байна. Дүрмээ баримталж, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалцгаая!

ТАЙВАН ЗАМ ТАНЫ ХАРИУЦЛАГААС ЭХЭЛНЭ

2025-06-25 251
#ТАЙВАН_ЗАМ_ТАНЫ_ХАРИУЦЛАГААС_ЭХЭЛНЭ” та уриалгад нэгдээрэй👋👋 ✅Сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн зохион байгуулж буй “Тайван зам – Таны хариуцлагаас эхэлнэ” арга хэмжээний хүрээнд Шарын гол ХК-ийн 108 ажилтан алба хаагчдад урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өглөө. 👮Сум дундын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Галхүү-Зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийн талаар 👮Хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч - М.Шинэбаатар, цагдаагийн дэд ахлагч Б.Хулан нар Зөрчлийн тухай хууль тогтоомжийн талаар тус тус мэдээлэл хийж, гарын авлага, сэрэмжлүүлгийг тарааж ажиллаа.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УРИАЛГЫН САМБАРЫН МЭДЭЭЛЛИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

2025-06-19 243
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын чиглэлийн авто замд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах зорилгоор автозам дагуух самбарын хулдаасан хэвлэлийг шинэчлэн байрлууллаа. Энэхүү ажил нь иргэдийн анхаарлыг хандуулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд хүндэтгэлтэй хандах сэтгэлгээ төлөвшүүлэхэд чиглэж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 83
69 / 83%
14 / 17%