Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

Фото мэдээ


нийт 139

ЭРСДЭЛГҮЙ ДАРХАН АЯНЫ ХҮРЭЭНД ШАРЫН ГОЛ СУМЫН ЕБС, СӨББ-УУДААР ЭРЧИМ ХҮЧНЭЭС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЛИЙГ ТОГТООХ, ЗӨВЛӨН ТУСЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-03-16 642
ШАРЫН ГОЛ СУМЫН 2 СУРГУУЛЬ, 4 ЦЭЦЭРЛЭГТ ЭРЧИМ ХҮЧНЭЭС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЛИЙГ ТОГТООХ, ЗӨВЛӨН ТУСЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. . Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлогын хороо, ГТУА -55 дугаар анги, Дархан Сэлэнгэ Цахилгаан түгээх сүлжээ ХК-ны Шарын гол хэсэгтэй хамтран, сумын ЕБС, СӨББ-уудад хүүхдэд ээлтэй эрдэлгүй орчин бий болгох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор 2022.03.16-ны өдөр 7 гишүүний бүрэлдэхүүнтэй цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн цахилгааны эрсдлийг илрүүлэн тогтоох, гэмтэл зөрчлийг арилгах ажлыг зохион байгууллаа.

СУМЫН ИТХ-ЫН ДАРГА СУМЫН ДОТОР ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛДАГ ИРГЭДТЭЙ 2022.03.16-НЫ ӨДӨР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-03-16 634
СУМЫН ИТХ-ЫН ДАРГА СУМЫН ДОТОР ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛДАГ ИРГЭДТЭЙ 2022.03.16-НЫ ӨДӨР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Уулзалтад суманд такси үйлчилгээ явуулдаг 9 иргэн оролцож, такси үйлчилгээ явуулах үнэ тариф, иргэдэд үйлчилгээ үзүүлэх таатай нөхцөл боломжийн талаар ярилцаж мөн сумын иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг танилцуулж, цаашид нэгдсэн үнэ тарифаар иргэдэд соёлтой боловсон үйлчилгээ үзүүлэх талаар нэгдсэн ойлголтод хүрлээ. Мөн Шарын гол сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Цагдаа зохицуулагч Цагдаагийн ахлах ахлагч Б.Галхүү такси үйлчилгээ эрхлэгчдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг талаар заавар, зөвлөгөөг танилцууллаа.

Шарын гол сумын ИТХ-ын дэргэдэх Хүний хөгжил, нийгмийн бодлого хяналтын хороо болон эмэгтэй Төлөөлөгчдөөс хамртан 🌷🌷🌷Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, амьдралын гачигдал зовлонг үл хайхран алаг үрсийнхээ сайн сайхны төлөө хичээнгүйлэн зүтгэж яваа бүсгүйчүүдээ баярлуулах арга хэмжээг санаачлан шинэлэг хэлбэрээр зохион байгууллаа.

2022-03-07 673
Шарын гол сумын ИТХ-ын дэргэдэх Хүний хөгжил, нийгмийн бодлого хяналтын хороо болон эмэгтэй Төлөөлөгчдөөс хамртан 🌷🌷🌷Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, амьдралын гачигдал зовлонг үл хайхран алаг үрсийнхээ сайн сайхны төлөө хичээнгүйлэн зүтгэж яваа бүсгүйчүүдээ баярлуулах арга хэмжээг санаачлан шинэлэг хэлбэрээр зохион байгууллаа. Төлөөлөгчид бүсгүйчүүдэд гарын бэлэг гардууллаа. 👏🏻👏🏻👏🏻

ЭРСДЭЛГҮЙ_ОРЧНЫГ_БИЙ_БОЛГОХОД_ИРГЭН_БҮРИЙН_ОРОЛЦОО_ЧУХАЛ

2022-03-03 695
#ЭРСДЭЛГҮЙ_ОРЧНЫГ_БИЙ_БОЛГОХОД_ИРГЭН_БҮРИЙН_ОРОЛЦОО_ЧУХАЛ... Иргэн та бүхнийг доорх линкээр http://darkhan-uul.khural.mn/forum/76 орж, өөрийн санал бодлоо илэрхийлэхийг уриалж байна. Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооноос санаачлан хэрэгжүүлсэн “Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд 2021 онд цар тахлын хүндрэлтэй цаг үед ААНБ-уудын ажилтан албан хаагчдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулахаар зорьж ажилласан билээ. Харин 2022 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан “Эрсдэлгүй хот” болох зорилт дэвшүүлсэн бөгөөд аливаа эрсдлийг бууруулах талаар иргэдэд мэдлэг олгох, мэдээллээр хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулан, олон талт арга хэмжээг төлөвлөж байна. Төрөлх хотдоо хайртай хүн бүр “Эрсдэлгүй Дархан” аянд нэгдэж, амьдарч байгаа орчин, ажлын байр, гудамж, талбай, олон нийтийн газарт биднийг, бидний үр хүүхдийг эрсдэлд оруулж болзошгүй асуудал бүхнийг нээлттэй илэрхийлэхийг уриалж байна. Иргэн та бүхнийг доорх линкээр http://darkhan-uul.khural.mn/forum/76 орж, өөрийн санал бодлоо илэрхийлэхийг уриалж байна. ЭРСДЭЛГҮЙ ОРЧНЫГ БИЙ БОЛГОХОД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ...

УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2022-02-23 715
✅ Шарын гол сумын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр буюу 2022.02.23-ны өдөр боллоо. ✅Зөвлөгөөнөөр байгууллагын удирдлагуудаас хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулж, мөн тулгамдаж буй асуудлыг сумын удирдлагуудад танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг даалгаврыг авлаа.

АЛДАРТ ЭХИЙН ОДОНГИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ.

2022-02-07 758
АЛДАРТ ЭХИЙН ОДОНГИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ. Жил бүр “Эх үрсийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулдаг. · Алдарт эхийн I зэргийн одон 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд · Алдарт эхийн II зэргийн одон 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд шагнагдах болзол хангана.

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН 30 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД АХА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-01-13 766
ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН 30 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД АХА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

2022-01-12 785
ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

АЖИЛД АВНА

2022-01-03 838
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМААС ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД СУРГАЛТ ХИЙЛЭЭ

2021-12-24 701
АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМААС ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД СУРГАЛТ ХИЙЛЭЭ

ШАРЫН ГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ ЗУРГААДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2021-12-10 757
ШАРЫН ГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ ЗУРГААДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО,

Улс тунхагласны баярын мэнд хүргэе

2021-11-26 864
Улс тунхагласны баярын мэнд хүргэе

ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2021-11-20 769
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын дунд үе шаттай шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн "Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн"-ийг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Шарын гол сумын ИТХ, ЗДТГ, МАН хамтран зохион байгууллаа. Тэмцээнд нийт 13 тамирчин өрсөлдөж ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛД: 1-р байрыг Д.Отгонбаатар 2-р байрыг Б.Сүрэнжав 3-р байрыг Б.Лхамсүрэн ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛД: 1-р байрыг Ц.Энхзул 2-р байрыг Э.Эрдэнэтөгс 3-р байрыг Б.Энхмаа нар эзэллээ. Эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд шалгарсан тамирчид тэмцээний хагас шигшээ шат буюу Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхийн бичгээр шагнагдлаа.
khural.mn

ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2021-11-20 715
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын дунд үе шаттай шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн "Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн"-ийг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Шарын гол сумын ИТХ, ЗДТГ, МАН хамтран зохион байгууллаа. Тэмцээнд нийт 13 тамирчин өрсөлдөж ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛД: 1-р байрыг Д.Отгонбаатар 2-р байрыг Б.Сүрэнжав 3-р байрыг Б.Лхамсүрэн ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛД: 1-р байрыг Ц.Энхзул 2-р байрыг Э.Эрдэнэтөгс 3-р байрыг Б.Энхмаа нар эзэллээ. Эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд шалгарсан тамирчид тэмцээний хагас шигшээ шат буюу Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхийн бичгээр шагнагдлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 55
47 / 85%
8 / 15%