Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

Фото мэдээ


нийт 131

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2025-07-04 10
✅Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 9 дүгээр хуралдаан өнөөдөр (2025.07.04) 10:00 цагт 88 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

НӨХӨН СОНГУУЛИЙН ДҮНГ ӨРГӨН БАРИЛАА

2025-06-27 22
НӨХӨН СОНГУУЛИЙН ДҮНГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД 2025.06.24-НД ӨРГӨН БАРИЛАА. "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль"-д заасны дагуу нөхөн сонгуулийг 2025 оны 6 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж дууслаа. Шарын гол сумын 4578 сонгогч нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 2056 буюу 44,91 хувийн ирцтэйгээр нөхөн сонгуулиар саналаа өгсөн байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн 1, 2 дугаар тойрогт хамгийн олон санал авсан Монгол Ардын намаас нэр дэвшигч Энхбаярын Халиун, Мишитханы Серкболд нарыг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолыг сумын Сонгуулийн хорооны дарга Г.Шинэхүү сумын ИТХ-ын дарга Б.Болатад өргөн барьлаа. Тус сумын 1-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Энхбаярын Халиун 477 буюу нийт саналын 51,57 хувь, 2 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Мишитханы Серкболд 315 санал буюу нийт саналын 56,05 хувийг авсан байна.

СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-06-27 238
ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА Шарын гол сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал өнөөдөр буюу 2025.06.27-ны өдөр ИТХ-ын хурлын дарга Б.Болат, зөвлөлийн гишүүд Ц.Ганзориг, Э.Гантулга, Э.Энхмаа нар танхимаар, зөвлөлийн гишүүн Б.Амангелди, Г.Мөнхжаргал, Н.Баттулга нар цахимаар 100%-ын ирцтэй хуралдлаа. Тус хуралдаанаар 1. БИНХ-ын дарга нарт урамшуулал олгох тухай 2. Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай 3. Орон нутагт ажилласны нэмэгдэл олгох тухай 4. Хөрөнгө бүртгэх тухай 5. Сумын Газар зүйн нэрсийн жагсаалт батлах тухай 6. Сумын эдэлбэр газрыг нэмэгдүүлэх саналыг дэмжих тухай асуудлуудтай тус тус танилцаж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит бус 9 дүгээр хуралдааны товыг 2025.07.04-ний өдөр тогтоож, хэлэлцэх асуудлыг баталлаа.

НОМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2025-06-24 18
Шарын гол сумын Нутгийн удирдлагын байгууллагын үнэт түүхийг албан ёсны баримтаар гэрчлэн үлдээх, залуу үед өвлүүлэн таниулах зорилгоор “Түүхэн товчоо” номын нээлтийн үйл ажиллагаа⏳2025.06.24-ны өдөр 10:00 цагаас сумын Соёлын төвд боллоо.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБАНААС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АУДИТ ХИЙЛЭЭ

2025-06-17 18
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБАНААС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АУДИТ ХИЙЛЭЭ Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2025.06.09-ны өдрийн 23-06-25-02/21 дүгээр удирдамжийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны 2023, 2024 онуудын үйл ажиллагаанд дотоод аудит хийж, үнэлэлт, дүгнэлт гаргалаа. Аудитын үр дүнтэй холбогдуулан цаашид үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Лхамхүү, дотоод аудиторууд болох Б.Мөнхзул, А.Сандагдорж нар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, санал, зөвлөмж өгч ажиллав

ТҮҮХЭН ТОВЧОО” НОМЫН ЭХ БЭЛТГЭЛИЙН АЖИЛ ТӨГСӨЛТИЙН ШАТАНД ЯВЖ БАЙНА

2025-05-23 39
ТҮҮХЭН ТОВЧОО” НОМЫН ЭХ БЭЛТГЭЛИЙН АЖИЛ ТӨГСӨЛТИЙН ШАТАНД ЯВЖ БАЙНА ✅Энэхүү бүтээлийг эмхэтгэх явцад үе үеийн ахмад ажилтан, Төлөөлөгчидтэй уулзаж, дурсамж, мэдлэг туршлагыг нь сонсохын зэрэгцээ Дархан-Уул аймгийн Төрийн архивд хадгалагдаж буй баримт бичигтэй тулган, баталгаажуулах ажлыг зохион байгуулж байна. “Түүхэн товчоо” ном нь Шарын гол сумын Нутгийн удирдлагын байгууллагын үнэт түүхийг албан ёсны баримтаар гэрчлэн үлдээх, залуу үед өвлүүлэн таниулах ач холбогдолтой.

“ТҮҮХЭН ТОВЧОО” НОМЫН ЭХ БЭЛТГЭЛИЙН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2025-05-19 42
“ТҮҮХЭН ТОВЧОО” НОМЫН ЭХ БЭЛТГЭЛИЙН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ✍️Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 1962-2025 он хүртэлх төлөөллийн байгууллагын “Түүхэн товчоо” номын эх бэлтгэлийн ажил үргэлжилж байна.

СУМЫН МАЛЧДЫН ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ МАЛЧНЫ ХОТОНД ХҮРГЭЛЭЭ

2025-02-20 22
✏️Сумын ИТХ-ын дарга Б.Болатын 2025.02.14-ийн өдрийн удирдамжийн дагуу 2025.02.18-2025.02.20 өдөр сумын 78 малчин өрхийн хотонд очиж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлаар төрийн үйлчилгээг үзүүлж ажиллалаа. Тус арга хэмжээнд: 🔗Шарын гол сумын ИТХ-ын дарга, ИТХ-ын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооны гишүүд Сумын Засаг даргын тамгын газрын холбогдох мэргэжилтэнүүд, 👮‍♂️Сум дундын цагдаагийн хэлтэс, 👩‍⚕️Эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын хэлтэс, 🚒ГТУА-55-р анги, Татварын хэлтсийн холбогдох мэргэжилтэн нар оролцож чиглэл тус бүрт мэдээлэл өгч, малчдын санал сэтгэгдлийг сонсож ажиллалаа.

"АХЛАГЧИЙН ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2024-12-11 171
"АХЛАГЧИЙН ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

ШАРЫН ГОЛ СУМЫН УДИРДЛАГУУД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДААР АЖИЛЛАЛАА

2024-12-04 188
ШАРЫН ГОЛ СУМЫН УДИРДЛАГУУД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДААР АЖИЛЛАЛАА

”ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ҮҮРЭГ, ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ”СУРГАЛТ БОЛЛОО

2024-11-25 152
✍️Өнөөдөр /2024.11.25/ Дархан, Булган, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон ажлын албаны дарга нарыг оролцуулан “ИТХ-ын Төлөөлөгчдийн үүрэг, Төлөөлөгчдийн чадавхыг бэхжүүлэх” сургалтыг зохион байгуулж байна.

СУМЫН ШАТАРЫН АВАРГА ШАЛГАРЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-23 155
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан жил бүр зохин байгуулагддаг УИХ-ын даргын ивээл дор шатар сонирхогчдын Сумын_АВАРГА_шалгаруулах тэмцээныг 2024.11.23-ны өдөр амжиллтай зохион байгууллаа.

ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 2 ДУГААР ХУРАЛДААН

2024-11-21 162
ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 2 ДУГААР ХУРАЛДААН 2024 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ДАРХАН_МИНИЙ_ХОТ_2024” СПОРТЫН НААДАМД ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2024-11-09 149
ДАРХАН_МИНИЙ_ХОТ_2024” СПОРТЫН НААДАМД ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

АВЛИГЫН ЭСРЭГ НЭГДЬЕ

2024-06-05 340
АВЛИГЫН ЭСРЭГ НЭГДЬЕ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 50
44 / 88%
6 / 12%