2025-09-18
46
Жил бүрийн 9 сарын 10-ны өдөр буюу 30 дахь удаагаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан сумын “Мэргэн Даяанчийн Гэлэгпэлжээлин” хийдэд буяны ном хурж, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэв.
Мөн ерөнхий боловсролын 2 болон 6 дугаар сургуулийн ахлах ангийн 120 гаруй сурагчдад түүхийн сургамж, үнэ цэнийг ойлгуулах зорилгоор лекц зохион байгуулсан бөгөөд уг лекцийг ИТХ-ын төлөөлөгч Н.Оюунбилэг, Б.Балжинням, Ч.Туяа, нар танилцууллаа.
Уг ажлыг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уламжлал болгон зохион байгуулж, хойч үеийнхэнд түүхэн үнэнийг таниулахад чиглэж байна.
https://www.youtube.com/watch?v=BNjcIdBy-bM