Та бүхэндээ Шарын гол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон түүний ажлын албаны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж байна.
Бидний хамтын хүч, санал бодлын нэгдэл, иргэдийн идэвхтэй оролцоо нь сумынхаа хөгжил дэвшлийг урагшлуулах гол хүчин зүйл билээ. Өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ санал хүсэлтийг бодлого тодорхойлоход тусган, нутаг орны хөгжлийг чиглүүлж, ил тод нээлттэй, иргэдэд ээлтэй төрийн үйлчилгээг хүргэхийн төлөө төрийн залгамж халааг гүйцэтгэн ажиллаж байна.
Цаашид ч бид бүхэн иргэдийнхээ итгэл дээр тулгуурлан, илүү үр дүнтэй, шударга, ил тод бодлого хэрэгжүүлэхийг зорьж, хөгжил дэвшил, хамтын оролцоог эрхэмлэн ажиллах болно.
Эв эеийг эрхэмлэн, эрч хүчтэй бүтээмжтэй хамтдаа хөгжих ирээдүйг цогцлоон босгоход Та бүхний оролцоо, санаачилга туйлын чухал юм.
Цахим хуудсын хэрэглэгч та бүхэн эрүүл энх, элэг бүтэн амьдрал, ажил үйлс тань өөдрөг дэвжин дэлгэрэх болтугай!
ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Б.БОЛАТ