Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

2021-07-08

            1992 онд батлагдсан Монгол улсын шинэ үндсэн хууль, УИХ-ын 73 дугаар  тогтоолын дагуу орон нутгийн хотуудыг татан буулгаж,  сум болгон өөрчлөхөд Шарын гол сум 3 багтайгаар байгуулагдсан байна. Улмаар баг тус бүрээс 5 төлөөлөгч сонгож, 15 хүний бүрэлдэхүүнтэй сумын ИТХ байгуулагджээ. ИТХ-ын орон тооны бус даргаар Б.Алагаа, орон тооны нарийн бичгийн даргаар Д.Батсүх нар ажиллаж байсан байна.     
            1996 онд болсон II дахь удаагийн сонгуулиар сумын  ИТХ-д 25 төлөөлөгч сонгогдсон байна. Тэдгээр гишүүдийн 15 нь МАХН-ын, 10 нь АН-ын гишүүд байсан байна. Орон тооны ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Д.Бямбадоо, нарийн бичгийн даргаар С.Төмөрбаатар нар ажиллаж байжээ.

            2000 онд болсон III дахь удаагийн сонгуулиар 20 төлөөлөгч сонгогдсон бөгөөд 19 нь МАХН-ын , 1  нь АН- ын гишүүд сонгогджээ. ИТХ-ын даргаар Д.Бямбадоо, Нарийн бичгийн даргаар Н.Баярбаатар, Л.Нэргүй нар ажиллаж байжээ.
            Сумын ИТХ-ыг сонгох IV дахь удаагийн 2004 онд болсон сонгуулиар 21 төлөөлөгчөөс 18 нь МАХН, 2 төлөөлөгч нь АН-аас, Эх орон намаас 1 төлөөлөгч  сонгогдсон байна. ИТХ-ын даргаар Б.Батбаяр, нарийн бичгийн даргаар Н.Баярбаатар, Г.Чинзориг нар ажиллаж байсан.     
            Сумын ИТХ-ыг сонгох V дахь удаагийн 2008 онд болсон сонгуулиар 21 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч АН, 7 төлөөлөгч МАХН-аас сонгогдсон.ИТХ-ын Тэргүүлэгчээр Э.Дамдиндорж, Н.Сундуйжав, Т.Шофёр, Д.Чимэддамба, О.Нацагдорж, Ч.Оюунчулуун, К.Ермурат нар сонгогдон   ИТХ-ын даргаар Э.Дамдиндорж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Д.Батцэнгэл нар ажиллав.     
           Сумын ИТХ-ыг сонгох VI дахь удаагийн 2012 оны орон нутгийн сонгуулиар нийт 27 төлөөлөгч сонгогдсоноос МАН 18, АН 8, МАХН МҮАН-ын “Шудрага ёс эвсэл” 1 суудал тус тус авсан байна. ИТХ-ын Тэргүүлэгчээр Б.Лхамсүрэн, М.Мөнхбаяр, М.Даландаваа, Л.Наранбаатар, Н.Олзвой, Ч.Оюунчулуун, Ба.Лхамсүрэн нар сонгогдон ажиллаж байв.

Сумын ИТХ-ын даргаар Б.Лхамсүрэн, нарийн бичгийн даргаар Д.Батцэнгэл нар ажиллаж байсан.

           Сумын ИТХ-ыг сонгох VII дахь удаагийн 2016 оны орон нутгийн сонгуулиар нийт 27 төлөөлөгч сонгогдсоноос МАН 26, АН 1 суудал тус тус авсан.

            ИТХ-ын Тэргүүлэгчээр Л.Лхамсүрэн, С.Төмөрбаатар, Ж.Эрдэнэбат, Ц.Энх-Оюун, М.Даландаваа, А.Алтанзүрх, Г.Мөнхжаргал нар сонгогдож, ИТХ-ын даргаар Б.Лхамсүрэн, ИТХТ-ийн нарийн бичгийн даргийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Одончимэг, ИТХТ-ийн ажлын албаны ажилтнаар Б.Аззаяа нар ажиллаж байсан.

           Сумын ИТХ-ыг сонгох VIII дахь удаагийн буюу 2020 оны орон нутгийн сонгуулиар нийт 27 төлөөлөгч сонгогдсоноос МАН 24, АШ 3 суудал тус тус авсан.

            ИТХ-ын Тэргүүлэгчээр Д.Амарсанаа, С.Төмөрбаатар, Ц.Сүглэгмаа, Ч.Туяа, Э.Доржсүрэн, Г.Гантулга, Г.Мөнхжаргал нар сонгогдож, ИТХ-ын даргаар Г.Мөнхжаргал, ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар Б.Болорчимэг, ИТХТ-ийн ажлын албаны ажилтнаар Б.Баясгалан нар тус тус ажиллаж байна.

            Монгол Улсын Засаг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар ИТХ-ын Зөвлөлийг шинээр байгуулж, зөвлөлийн гишүүдээр Д.Амарсанаа, С.Төмөрбаатар, Л.Даваасүрэн, Ч.Туяа, Э.Доржсүрэн, Г.Гантулга нар сонгогдож, ИТХ-ын даргаар Г.Мөнхжаргал, Мөн МУ-ын Засгийн газрын 386 дугаар тогтоолоор ИТХ-ын ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн баталж, ИТХ-ын нарийн бичгийн даргаар Б.Болорчимэг, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэнээр Ц.Мөнхбаяр, С.Галья, ИТХ-ын ажлын албаны ажилтанаар У.Зулгэрэл нар тус тус томилогдон ажиллаж байна.

                                                  СОНГУУЛИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА  

  

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 22
18 / 82%
4 / 18%