Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

Ахмадуудаа хүндэтгэл үзүүллээ.

2014-10-02

Бид жил бүр ахмадуудаа хүлээн авч уулздаг уламжлалтай. Баянхонгор аймгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож явсан үе үеийн ахмад удирдлага, ажилтнуудаа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний Тэргүүлэгчдийн ажлын алба тодорхой хугацаанд олон ажил хийж бүтээсэн гэдгийг ахмадууд танилцууллаа.
Өнөөдрийн уулзалтад ирсэн ахмадуудын гаргасан санал санаачлагыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, хэлтсийн дарга нар сонсож, цаашдын ажил хэрэгтээ тусган ажиллана гэдгээ илэрхийлж байлаа. Ахмадуудын зүгээс бид уулзалтад ирж бэлэг сэлт, хүлээн авалтад ороод буцдаг. Үргэлж авч байдаггүй эргүүлээд өгөх юм бас бидэнд бий. Өнөө үед мэдлэг хэдий чухал ч туршлага зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид төрийн албанд шинээр орж буй залуустайгаа уулзалт ярилцлага зохиож өөрсдийн хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад үргэлж бэлэн байна. Төрийн албаны олон жилийн арвин туршлагыг залуус та бүхэн суралцах хэрэгтэй гэдгийг хэлж байсан юм.

                                                                                          Ц.Мөнхзул /2018.10.02/

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 46
40 / 87%
6 / 13%