Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумдад хяналт шалгалт явууллаа.

2014-10-03

Булган аймгийн ИТХ-ын даргын баталсан “Ойн тухай хуулийн хэрэгжилт, ойн сан түүний төлөв байдалтай танилцах, тусгай хамгаалалттай газар нутагт хяналт шалгалт хийх”  ажлын удирдамжийн дагуу Булган аймгийн Бугат, Хангал, Сэлэнгэ, Хялганат сумдын ажилтай танилцаж зөвлөн туслаж, гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа.

 Шалгалтаар Ойн мэргэжлийн байгууллагууд ойн нөхөрлөл, ААН-үүдэд  ойн тусгаарлалт хийх график төлөвлөгөө гаргасан боловч  нөхөрлөлүүд “Ойн тухай” хуулийн 21-р зүйлийн дагуу нөхөрлөлийн эрх, үүргийнхээ дагуу талбай тусгаарлалтаа хийхгүй удаашралтай байгаа, ойг нөхөн сэргээх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаа хангалтгүй, ойн менежментийн төлөвлөгөөний тайланг гаргадаггүй зөрчил нийтлэг гарч байлаа. Бугат сумын засаг даргаас олгогдож байгаа хэрэглээний эрхийн бичгийн дагуу бэлтгэж байгаа модны хяналт муу, байгаль хамгаалагчийн эхлэл дуусгаврын акт үйлдэгдээгүй зэрэг зөрчил гарсныг  илрүүлж зөвлөгөө зааварчилгаа өгч ажиллалаа.

 Ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Одхүү, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн А.Норжинсүрэн, Мэргэжлийн хяналтын байгаль орчин хариуцсан улсын байцаагч Д.Мэндсайхан, Байгаль орчины газрын тусгай хамгаалалт харицсан мэргэжилтэн Б.Март нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан байна.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 45
39 / 87%
6 / 13%