Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

“НУТГИЙН УДИРДЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” цахим хэлэлцүүлэг болов.

2021-06-21

        2020 онд батлагдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 79 дүгээр зүйлд Нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэх зэрэг чиг үүрэг бүхий төлөөллийн байгууллагатай байх шинэ зохицуулалт тусгагдсан. Уг эрх зүйн зохицуулалттай холбоотой асуудлаар судлаач, доктор С.Сүхбаатар судалгаа хийсэн бөгөөд судалгааны үр дүн, санал зөвлөмжийг танилцуулах цахим хэлэлцүүлэг өнөөдөр (2021.06.21) боллоо. Хэлэлцүүлэгт аймаг, дүүрэг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон судлаачид оролцож санал солилцов.

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хийгдсэн тус судалгааны ажил нь хуульд заасан Төлөөллийн байгууллагын эрх зүйн статус, эрхлэх үйл ажиллагаа, үндсэн чиг үүрэг, гишүүнчлэл зэрэг асуудлыг хамарсан байна.

.      

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 45
39 / 87%
6 / 13%