Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 8 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2022-06-14

  СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 8 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.
 Сумын ИТХ-ын даргын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус VIII хуралдааныг өнөөдөр /2022.06.03/ зарлан хуралдууллаа. Танхимаар 13, цахимаар 5 төлөөлөгч оролцож хуралдааны ирц 66,6 хувийн ирцтэй эхлэв. 
 Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч С.Төмөрбаатар, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч, М.Серкболд, Б.Мөнхбаяр, М.Амартүвшин нар сонгогдон ажиллалаа. 
 Тус хуралдаанаар “Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл сонгон шалгаруулах  тов тогтоох тухай”, “Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн дээд хэмжээг тогтоох тухай”, “2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх тухай” гэсэн нийт 3 асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 43
37 / 86%
6 / 14%