Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

“СУРГАЛТЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР”-ИЙГ БОЛОВСРУУЛАН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2023-05-19

      Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн захиалгаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч,  ажлын албаны албан хаагчдад зориулсан “Сургалтын нэгдсэн хөтөлбөр”-ийг Удирдлагын академийн багш Я.Бямбаяраар ахлуулсан баг боловсруулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Төслийн захирал У.Бямбасүрэн, Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар нарт хүлээлгэн өглөө.  

      Сургалтын нэгдсэн хөтөлбөрийг Суурь, Бататгах, Ахисан гэсэн гурван түвшинд, “Та бодлого тодорхойлогч”, “Та иргэдийн төлөөлөгч”, “Та шийдвэр гаргагч”,  “Та шинжээч”, “Та зөвлөн туслагч” гэсэн таван үндсэн модультай боловсруулсан байна. 

 Сургалтын нэгдсэн хөтөлбөр албажиж батлагдсанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Ажлын албаны ажилтнуудад зориулсан богино хугацааны сургалтуудыг Удирдлагын академи болон орон нутгийн мэргэжлийн багш нарын оролцоотойгоор зохион байгуулах боломж бүрдэх юм.

  

Төслийн нэгж

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 45
39 / 87%
6 / 13%