Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

СУМДЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2023-05-18

СУМДЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Аймгийн ИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалт, олон нийттэй харилцах хэлтсээс Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын ИТХ-ын ажлын албаны албан хаагчдад шаардлагатай хууль эрх зүй мэдээлэл, бичиг хэргийн стандарт, хурлын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зэрэг ажлыг сайжруулах чиглэлээр өнөөдөр /2023.05.18/ сургалт зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Энхбат сургалтыг нээж, энэхүү сургалт нь сумдын ИТХ-ын ажлын уялдаа холбоог сайжруулж мэдээ, мэдээлэл солилцох замаар хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойг онцолсон юм.
Сургалтад Аймгийн ИТХ-ын ажлын албаны ЗБОНХХ-ийн дарга Н.Буманцэцэг АТГ-аас зохион байгуулж буй аяны талаарх мэдээлэл танилцуулж ахлах мэргэжилтэн Т.Дэлгэрсуурь Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам” (шинэчлэгдсэн журам)-ын танилцуулга, аймгийн ИТХ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Болорцэцэг KHURAL.MN цахим платформыг хөгжүүлэх тухай, шилдэг хөгжүүлэлттэй сумын ИТХ-ын админыг шалгаруулах тухай, KHURAL.MN сайтын цэсийг өөрчлөх, мэдээ мэдээлэл болон тогтоол шийдвэрийг оруулах тухай мэдээллүүдийг өглөө.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 24
20 / 83%
4 / 17%