МУИС-ийн Улаанбаатар Сургуулийн Түүх, археологийн багш Т.Идэрхангай ахлагчтай судалгааны анги нь өнгөрсөн онд буюу 2022 оны 6 дугаар сард Хонгор сумын Гавилуй уулын 2 бунхант булшийг сонгон малтан судалж 26 дэсийн 28 ширхэг олдворыг танилцуулж байсан бол энэ жил аймгийн Засаг даргын дэмжлэг, орон нутгийн санхүүжилтээр малтлага судалгааны ажлыг 6 дугаар сарын 25-наас эхэлсэн.
Сяньбигийн үеийн язгууртны 2 бунхант булшинд малтлага судалгаа хийснээс том хэмжээтэй бунхант булш нь эрт үед тоногдсон байдалтай олдсон бол нөгөө бунхан огт хөндөгдөөгүй бүтнээрээ байжээ.

Бунхант булшийг сэргээн засварлах ажлууд явагдаж байна. Аймаг сумдын удирдлагууд энэхүү хосгүй үнэт олдвортой танилцаж цаашид малтлагын ажлыг хэрхэн дэмжих, хэрхэн хамгаалах талаар ярилцлаа.
Ирэх онд Дархан-Уул аймагт 3 бунхант булшны малтлагыг хийх төсвийг 2024 оны орон нутгийн төсөвт оруулахаар төлөвлөж байна.