ИТХ-ын даргын 2023.11.07-ны өдрийн удирдамжийн дагуу ИТХ-ын Нутгийн удирдлагын хөгжлийн хорооны гишүүд сумын гурван Багийн иргэдийн Нийтийн хурлын дарга нартай уулзаж холбогдох тогтоомжийн хүрээнд зөвлөн тусалж арга зүйн зөвлөгөөг тус тус өгч ажиллаа. Мөн ИТХ-ын Нийгэм цахим бодлогын хөгжлийн хороон дарга Ч.Туяатай хамтарч сумын 4 цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаа болон хүнс боловсруулах хэсэгтэй танилцаж, санал хүсэлтийг нь сонсож, зөвлөгөө өглөө.