Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

ДУА-ЫН ШАРЫН ГОЛ СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 19 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2024-04-26

➡️Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 19 дүгээр хуралдаан өнөөдөр \2024.04.26\ 56 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч Э.Доржсүрэн, Бичиг баримт боловсруулах ажлын хэсэгт Төлөөлөгч М.Мөнхбаяр, С.Төмөрбаатар, Л.Нарангэрэл нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллалаа.
Тус хуралдаанаар:
✅Улсын их хурлын Сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг байрлуулах байршлыг тогтоох тухай
✅Орон нутгийн сонгуулийн тойрог, тойрогт ноогдох мандатын тоо, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай
✅Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай
✅Төсөвт зохицуулалт хийх тухай
✅Гэрээт ажилтан ажилуулах тухай нийт 5 асуудлыг тус тус хэлэлцэж, асуудал бүрт холбогдох хороодын дүгнэлттэй танилцан шийдвэр гаргалаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 23
19 / 83%
4 / 17%