ИТХ-ын Нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороодын гишүүд өдрүүдэд хуралдаж, 2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажиллалаа.
Сумын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлж хийгдэх төсөл арга хэмжээний мэдээлэл, явц, гүйцэтгэлтэй танилцах, хяналт тавих, дүгнэлт, зөвлөмж хүргүүлэх
Нутгийн өөрөө удирдах байгууллага болон төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын ажил үйлчилгээг нээлттэй, ил тод байдлыг хангах, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай, чанартай хүргэх, албан байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай тус тус танилцаж, хариуцсан байгууллагын удирдлага болон холбогдох мэргэжилтнүүдэд хорооны гишүүдээс санал зөвлөмжийг тус тус өгч ажиллалаа.