ИТХ-ын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо 2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд тус хороо 2025.04.21-ний өдөр 60 хувийн ирцтэй хуралдаж, сумын ЕБ-ын 2, 6-р сургууль, Сум дундын цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, байгууллагын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.
ЕБ-ын сургууль
Эрүүл мэндийн төв
Цагдаагийн хэлтэс
Цаашид Засаг даргад хорооноос дүгнэлтийг хүргүүлж, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр үр дүнд хүргэх талаар
Үүнд:
1.Ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаатай танилцан, шаардлага хангасан тав тухтай тохилог орчинд ажиллаж хичээллэх, сургалтын хүртээмжтэй байдал, сурч хөгжихөд хэрэгцээ шаардлагатай зүйл тулгамдаж байгаа асуудал, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажил, бага ангийн хүүхдүүдийн үдийн хоол хөтөлбөр түүнд хэрхэн хяналт тавьж байгаатай танилцан, сургалт дугуйлан хичээллүүж байгаа багш, иргэдтэй гэрээ хийж байгаа эсэхтэй танилцаж мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч зөвлөн тусалж ажиллаа.
2.Иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ чанар хүртээмжтэй хүрч байгаа эсэх тэдгээрт зөвлөмж, зөвлөгөө хэрхэн өгөгддөг эсэх мөн энэ салбарт ажиллаж байгаа ажилчдын нийгмийн асуудал тэднийг чадавхжуулах зэрэг ажлуудын хэрэгжилттэй танилцан сэтгэл ханамжийн судалгаа авч өнөөгийн байдал тулгамдаж буй асуудалуудтай танилцаж санал солилцон ажиллаа.
3.Цахим орчинд соёлтой аян өрнүүлэх, цахим орчинд худал мэдээлэл тараах бусдын нэр хүндэд халдах гэх зөрчилд цагдаагийн байгууллага хэрхэн хяналт тавьж байгаа зэрэгтэй танилцан арга хэмжээ, сургалт, сурчилгаа явуулах чиглэлээр сум дундын цагдаагийн хэлтэстэй хамтарч ажилах боллоо.