Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

ИТХ-ЫН ТӨСӨВ САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО

2025-04-22

ИТХ-ын Төсөв санхүү эдийн засгийн хөгжлийн хороо 2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд тус хороо 2025.04.22-ний өдөр хуралдаж, сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэнүүдтэй уулзаж санал солилцлоо. 

-ХЭХАХ мэргэжилтэн Ц.Баярмаа

-ХЖДҮХАХ мэргэжилтэн Ж.Алтанчимэг

-Татварын улсын байцаагч Ж.Баттулга

-Татварын байцаагч Б.Анар

-Санхүү албаны дарга Б.Хосзаяа

 

-Нягтлан бодогч М.Хонгорзул

1.Гарааны бизнес, өрхийн бичил үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх ажлыг бодлогоор дэмжиж сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл, тусламж, олон улсын бусад төсөл, хөтөлбөрт хамруулах ажилд хэрхэн хяналт тавьж байгаатай болон зарим тоон мэдээлэлтэй танилцаж санал солилцлоо.

2. Иргэд олгож буй тусламж  дэмжлэгийн хэрэгжүүлж буй ажлын үр дүнд хяналт тавьж холбогдох мэргэжилтэнээс мэдээлэл сонслоо.

3.Хог хаягдлын хураамж болон сумаас энэ ажилтай холбогдуулан менежментийг сайжруулах чиглэлд хэрэгжүүлж байгаа ажилтай танилцаж, үнэ тарифын хувьд санал тусгаж арга зүйн зөвөлгөө өгч зөвлөн тусалж  сумын засаг даргад санал хүргүүлэн ажиллахаар боллоо.

4.ИТХ болон ЗДТГ-ын үндсэн болон бусад эд хөрөнгийн ашиглалт бүрэн бүтэн байдал дахин үнэлгээ хийх,хөрөнгийн бүртгэлтэй танилцан, зөвлөмж өгч ажиллаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 46
40 / 87%
6 / 13%