ИТХ-ын Нутгын удирдлагын хөгжлийн хороо 2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд тус хороо 2025.04.23-ний өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж, сумын ЗДТГ-ын дарга Г.Шинэхүүтэй уулзаж санал солилцлоо.
Үүнд:
1.Сумын Засаг даргын үйл ажиллагааны арга хэмжээний хөтөлбөрийн боловсруулалтын явцын талаарх мэдээлэл сонсон санал солилцлоо.
2.Нутгийн өөрөө удирдах байгууллага болон төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын ажил үйлчилгээг нээлттэй, ил тод байдлыг хангах, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай, чанартай хүргэх талаар ЗДТГ-ын дарга Г.Шинэхүү, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар мэдээлэл өглөө.