ИТХ-ын Нутгын удирдлагын хөгжлийн хороо 2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд тус хороо 2025.04.29-ний өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж, сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэн Г.Амаржаргал, Б.Батнасан, Б.Оюунжаргал, Б.Халиун, Ж.Алтанчимэг нартай уулзаж санал солилцож зөвлөмж өглөө.
Үүнд:
1.Байгаль орчныг хамгаалах багц хууль /газар, түүний хөрс, газрын хэвлий, түүний баялаг, ус, ургамал, амьтан, агаар/-ийн чиглэлээр 2025 оны хэрэгжуулэх ажлын төлөвлөгөөтэй танилцах Шинээр мөрдөгдөж буй дурэм журам, эрх зүйн актуудын танилцуулга мэдээлэлтэй танилцлаа.
2.Байгаль орчныг хамгаалах энэ төрлийн гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, экологид учрах хохирлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажилтай танилцах, санал зөвлөмж өгөх Уул уурхайн үйл ажиллагаанаас болж доройтсон орчны нөхөн сэргээлт дүйцүүлэн нөхөн сэргээлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын тайлан мэдээ сонсон зөвлөмж өглөө.
3.МАА-н үйлдвэрлэлийг хөгжүүлж, генетик нөөцийг ашиглах хамгаалах сайжруулах, бүртгэл зохион байгуулах сурталчлах тайлагнах бэлчээр тэжээл усан хангамжийг нэмэгдуулэх, ажилтай танилцлаа. Хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр /газар тариалангийн салбар, жижиг дунд үйлдвэрийн салбар, хүнсний үйлдвэрлэлийн салбар/
4.Сумын Археологийн тайлантай танилцлаа.