ИТХ-ЫН ХОТ СУУРИН, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
ИТХ-ын Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо 2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 60 хувийн ирцтэй хуралдаж, дараах бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Үүнд:
Ø Дархан, Санжинт багт нарны зайн гэрэлтүүлэг суурилуулах ажил
Ø 6, 7, 11, 12, 13, 14 дүгээр байрны голын авто замын барилгын ажил
Ø Нийтийн эзэмшлийн байрны фасадын засварын ажил
Ø ЕБ-ын 6-р сургууль болон 2-р цэцэрлэгийн орчны тохижилтын ажил
Танилцах ажлын хүрээнд Засаг даргын орлогч дарга Э.Дамдиндорж, ЗДТГ-ын Эдийн засагч, хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Болортүлхүүр нар мэдээлэл өгч, иргэд, хариуцсан байгууллагын ажилчидтай санал солилцож, зөвлөмж өгч ажиллалаа.