Дархан-Уул аймгийн Шарын гол сумын чиглэлийн авто замд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах зорилгоор автозам дагуух самбарын хулдаасан хэвлэлийг шинэчлэн байрлууллаа.
Энэхүү ажил нь иргэдийн анхаарлыг хандуулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд хүндэтгэлтэй хандах сэтгэлгээ төлөвшүүлэхэд чиглэж байна.