Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2025-07-04

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 9 дүгээр хуралдаан өнөөдөр (2025.07.04) 10:00 цагт 88 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Тус хуралдааны дэд даргаар Д.Энхцацраг Төлөөөлөгч, Хуралдааны баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн гишүүдээр Төлөөлөгч С.Ариунчимэг, Н.Оюунбилэг, Э.Энхмаа нар төлөөлөгчдийн 100%-ын саналаар сонгогдож ажиллалаа.
Тус хуралдаан нь нөхөн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон 2 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 25 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ажиллах болсон нь онцлог юм.
Хуралдаанд Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Батчулуун, сумын тамгын газрын дарга Г.Шинэхүү, Газрын даамал Д.Болорцэцэг, мэргэжилтэн Б.Болортүлхүүр, Геомап ХХК-ын захирал Ю.Чүлтэм нар оролцож төлөөлөгч нарт мэдээлэл өглөө.
✍️Уг Хуралдаанаар
1. Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
2. Орон нутагт ажилласны нэмэгдэл олгох тухай
3. Хөрөнгө бүртгэх тухай
4. Сумын Газар зүйн нэрсийн жагсаалт батлах тухай
5. Сумын Эдэлбэр газар тэлэх саналыг дэмжих гэсэн асуудалтай тус тус танилцаж шийдвэрлэлээ.
Мөн сумын иргэн М.Галтын ИТХ-ын Төлөөлөгч нарт гаргасан хүсэлтийг танилцууллаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 50
44 / 88%
6 / 12%