Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-08-27

Шарын гол сумын ИТХ-ын зөвлөл өнөөдөр буюу 2025.08.27-ны өдөр 71,4%-ын ирцтэй хуралдлаа. Хуралд Б.Болат, Б.Амангелди, Ц.Ганзориг, Э.Энхмаа, цахимаар Г.Мөнхжаргал нар оролцлоо.

 

Уг хуралдаанаар “Хуралдааны тов зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай”, "Бичил уурхайн зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай '', ''ИТХ-ын хорооны гишүүн томилох тухай'' төслийг танилцууллаа.

 

Сумын ИТХ-ын даргын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/09 дугаар захирамжаар Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит бус 10 дугаар хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 3-ний өдрийн 10.00 цагт  хуралдуулахаар товыг тогтлоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 52
46 / 88%
6 / 12%