ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо 2025.09.01-ний өдөр 100%-н ирцтэй хуралдаж Бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах газрын тухай асуудлаар хэлэлцлээ. Тус хуралд сумын Засаг дарга М.Мөнхбаяр, Газрын даамал Д.Болорцэцэг, Байгаль орчны улсын байцаагч Э.Амаржаргал, Байгаль орчны мэргэжилтэн М.Батнасан, Байгаль орчны газрын Уул уурхайн мэргэжилтэн А.Энхжин нар мэдээлэл өгч тухайн газар дээр очиж танилцлаа.