Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 10 дугаар хуралдаан өнөөдөр (2025.09.03) 10:00 цагт 80%-ийн ирцтэй хуралдлаа.
Тус хуралдааны дэд даргаар Д.Энхцацраг Төлөөөлөгч, Хуралдааны баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн даргаар Төлөөлөгч Э.Халиун гишүүдээр С.Ариунчимэг, Ч.Туяа нар Төлөөлөгчдийн 100%-ын саналаар сонгогдож ажиллалаа.
1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны гишүүн томилох тухай
2.Бичил уурхайн зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай
3.ИТХ-ын ээлжит бус 9 дүгээр хуралдаанаар Төлөөлөгчдөөс гарсан саналын мөрөөр хэрэгжүүлсэн ажлын тайланг тус тус хэлэлцлээ.
Хуралдаанд Сумын Засаг дарга М.Мөнхбаяр, Аймгийн Байгаль орчны газрын уул уурхайн мэргэжилтэн А.Энхжин, Газрын даамал Д.Болорцэцэг, Байгаль орчны улсын байцаагч Г.Амаржаргал, байгаль хамгаалагч М.Батнасан нар оролцож Төлөөлөгч нарт мэдээлэл өглөө.