ИТХ-ын Нутгийн удирдлагын хороо 2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд тус хороо 2025.10.21-ний өдөр 80 хувийн ирцтэй хуралдлаа.
Хуралд сумын ЗДТГ-ын дарга Г.Шинэхүү, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Ц.Мөнхбаяр, Л.Энх-Эрдэнэ нар оролцлоо.
Тус хурлаар Сумын ИТХ-аас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, Сумын Засаг даргын үйл ажиллагаа арга хэмжээний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл, Багийн иргэдийн нийтийн хурлын тайлан мэдээлэлтэй тус тус танилцаж, санал солилцож, холбогдох албан хаагч нарт зөвлөмжийг өгч, шаардлагатай асуудалд дүгнэлтийг албан бичгээр хүргүүлж хэрэгжилтийг хангуулахаар боллоо.




