Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны гишүүн Э.Дамдиндорж, М.Серкболд, О.Сумъяадорж, цахимаар Н.Баттулга, Ж.Гантулга, Ц.Энхзул нар оролцож 100%-ийн ирцтэй хуралдлаа.
Хуралд : ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Л.Энх-Эрдэнэ, ЗДТГ-ын ХЖДҮХАХ мэргэжилтэн Ж.Алтанчимэг нар оролцлоо.
Хурлаар :
1.Хоршоо хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл, тусламж
2.Төсвийн нээлттэй ил тод байдлыг хангаж байгаа эсэх
3.2025 оны Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлуудтай танилцаж санал зөвлөмж өгч ажиллаа.


