Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-12-09

Сумын ГХУСАЗСЗ 2025.12.09-ний өдөр 100 хувийн ирцтэй хуралдлаа.
 
Авлигатай тэмцэх дэлхийн өдөр нь жил бүрийн 12-р сарын 9-ний өдөр тохиодог ба энэ нь Авлигын эсрэг олон улсын өдөр бөгөөд Нэгдсэн Үндэсний Байгууллагын (НҮБ) Авлигын эсрэг конвенци-ийн дагуу 2003 онд баталснаас хойш тэмдэглэж ирсэн тэмдэглэлт өдрийг ИТХ-ын дарга Б. Болат онцолж АВИЛГЫН ЭСРЭГ НЭГДЬЕ аянд уриалж зөвлөлийн гишүүдэд гарын авлага мэдээллийг тарааж ажиллалаа.
 
Тус хурлаар:
1. Гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээ болон өмнөх онтой харьцуулсан дүн шинжилгээ
2. Байгууллага тус бүр хэрэгжүүлсэн ажлын тайлан, түүний үр дүнгийн тухай мэдээлэл зэрэг тус тус мэдээллийг танилцуулав.
3.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцон тодорхой ажил зохиож, үр дүнд хүрсэн хүн, хуулийн этгээд, сурагчдын бүлгэмийг шалгаруулж 2025 оны төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлсэн ажлаа дүгнэлээ. (Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1–30.1.5, 30.2, Салбар зөвлөлийн 2025 оны ажлын төлөвлөгөөний хүрээнд)

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 55
47 / 85%
8 / 15%