📌Жил бүрийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Авлигын эсрэг олон улсын өдөр болдог. Үүний хүрээнд төлөвлөгөөт арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.
📌Сумын ИТХ-ын дарга Б.Болат шударга, хариуцлагатай байж, авлигын эсрэг нэгдэн ажиллахыг онцлон уриаллаа.
ИТХ-ын хурлын ээлжит 12 дугаар хуралдааны орчныг уг агуулгад нийцүүлэн тохижуулж авлигын эсрэг уриалга дэвшүүллээ.
📌Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцыг соёрхон баталснаар нэгдэн орсон.
Ингэснээр манай улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлсэн юм.
📌Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдаж ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад албан ёсоор өргөн хүрээнд тэмдэглэх болсон түүхтэй.
#АВЛИГЫН_ЭСРЭГ_НЭГДЬЕ!




