Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

СУМЫН 2025 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭЖ, 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

2025-12-15

📌Сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд:

📍Худалдаа үйлчилгээний зориулалтаар газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх

-Тэс Петролиум ХХК-ний зүүн хойд талд, -Хайрхан баг Шарын гол ХК –ны жижиг гаражийн зүүн талд тус тус 2 газар

📍Төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх-3 газар

📍Автомашины гаражийн зориулалтаар газрыг эзэмшүүлэх

-14-р байрны зүүн хойд талд 15 нэгж талбар

-Тамирчдын 1 гудамж-1 нэгж талбар

-Цэрэндорж-3 гудамж-1 нэгж талбар,Цэрэндорж-5 гудамж-10 нэгж талбар, 

📍Амины орон сууцны газрыг эзэмшүүлэх 

-Ч.Цэрэндоржийн гудамж-1, 108 тоотын урд талд 3 нэгж талбар 

📍Зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил

-Санжинт баг Майнт оргил уул орчим 21 нэгж талбар

📍Гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар өмчлүүлэх 

-Дархан баг Хоккейчдийн гудамжны зүүн талд 57 нэгж талбар

-Санжинт Ойн гудамж 59 нэгж талбар

📍Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг  өмчлүүлэх-7 нэгж талбар

📍Өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх

-Буянт 1 нэгж талбар

-Бага Дарханы ар-3 нэгж талбар

📍Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлж, зүлэгжүүлэх талбай

-Наадмын талбайн зүүн урд талд

📍ХАА-н бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл зориулалтаар газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх 

-Ч.Цэрэндорж – 1, 132 баруун талд

📍Хог хаягдлын үйлдвэрлэлийн газрыг эзэмшүүлэх 

-Хатантүшиг ХХК-ний зүүн талд

📍Үерийн усны шугам-Уурхайчид, тосгон, ойчид, ойн 2 байршилд

📍Хатуу хучилттай замын засварын газрыг 

-Төмөр замчидын гудамж, Залуучуудын гудамж, Ажилчдын гудамж-1, 8-р байрны зогсоол, 15-р байрны зогсоолын зам зэрэг 3 байршил тус тус төлөвлөгөөнд тусган баталлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 56
48 / 86%
8 / 14%