XVII жарны Могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан манай суманд уламжлалт Цагаан сарын нэгдсэн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Сар шинийн баярын үйл ажиллагаанд сумын ИТХ-ын дарга Б.Болат, Засаг дарга М.Мөнхбаяр, ИТХ-ын төлөөлөгч нар болон үе үеийн удирдлагууд болон хөдөлмөрийн аваргууд, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцлоо.
Арга хэмжээний үеэр:
Сумын үе үеийн удирдлага, Хөдөлмөрийн аварга, Баатар, Гавъяат, Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
Сумын шилдэг малчин, хөдөлмөрч иргэдийг шагнаж урамшууллаа.
Үндэсний өв уламжлалыг сурталчилсан Дархан-Уул аймгийн Залуучууд театрын хамт олон ая дууны мэнд дэвшүүлж, Шагайн харваа, үндэсний тоглоом наадгай, Үндэсний бөхийн барилдаан тус тус болж байна.












