ИТХ-ын дарга Б.Болатын “Төрийн үйлчилгээг малчин өрхөд хүргэх” удирдамжийн дагуу Санжинт багийн Засаг дарга Б.Балжинням, ИТХ-ын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооны гишүүн О.Сумъяадорж, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Л.Энх-Эрдэнэ нар чиглэл тус бүрээр иргэдэд мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.
Мөн Сум дундын цагдаагийн хэлтсийн дэслэгч Б.Азжаргал, Гал унтраах онцгой байдлын 55-р ангийн алба хаагч ахлагч Н.Батбуян нар холбогдох чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээлэл өгч, Сумын эрүүл мэндийн төвийн бага эмч Б.Даваа хөдөөгийн иргэдэд үзлэг хийж өндөр настан, хүүхэд, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхан шатны тусламж үзүүлж, 4 чиглэлийн 17 өрхөд хүрч ажиллалаа.







