Сумын ИТХ-ын Зөвлөл 2026.03.09-ний өдөр Б.Болат, Ц.Ганзориг, Г.Мөнхжаргал, Э.Энхмаа, Б.Амангелди нар оролцож 71%-ийн ирцтэй 9 асуудлыг хэлэлцлээ.

Хуралд : ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Болорчимэг, мэргэжилтэн Л.Энх-Эрдэнэ, Ц.Мөнхбаяр, Засаг дарга М.Мөнхбаяр, Байгаль орчны улсын байцаагч Г.Амаржаргал, Нийгмийн бодлогын мэргэжилтэн П.Тамир, Хоршоо хариуцсан мэргэжилтэн Ж.Алтанчимэг нар оролцлоо.

Хурлаар: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар хуралдааны товыг тогтоож 2026.03.16-ны 10:00 цагт ЗДТГ-ын хурлын танхимд хуралдаж

Шарын гол сумын ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх батлах тухай

Сумын хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай

Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр боллоо.




