Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

СУМЫН ИТХ-ЫН 13 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2026-03-16

Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар хуралдаан 2026.03.16-ны өдөр 94 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралд танхимаар 22 төлөөлөгч, Цахимаар С.Мөнхжаргал, Н.Нямлхагва нар оролцлоо.

13 дугаар хуралдааны дэд даргаар Төлөөлөгч Э.Дамдиндорж, бичиг баримт боловсруулах комисст Төлөөлөгч Б.Балжинням, Б.Баттулга, Ж.Очирсүх нар сонгогдон ажиллав.

Хуралдаанаар:

1.ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай 

2.Сумын хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

3.Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн дээд хэмжээ, зээл олгох товыг тогтоох тухай

4. Бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудалтай тус тус танилцаж шийдвэрлэлээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 80
69 / 86%
11 / 14%