ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо 2026.05.05-ны өдөр 80 хувийн ирцтэй хуралдлаа.
Хуралд: Хорооны гишүүн Б.Амангелди, Ж. Очирсүх, О.Сумъяадорж, Д.Энхцацраг, ИТХ-ын дарга Б,Болат, Байгаль орчны улсын байцаагч Г.Амаржаргал, Байгаль хамгаалагч М.Батнасан, Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Халиунаа, ИТХ-ын мэргэжилтэн Л.Энх-Эрдэнэ нар оролцов.
Хурлаар:
1.Байгаль орчныг хамгаалах багц хуулийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцах, Бэлчээр хамгаалах, бэлчээрийн зохистой ашиглах журмын хэрэгжилт
2.Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, экологид учрах хохирлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил
3.Ойн тухайн хууль болон ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийн түймрээс хамгаалах, цас, зуд, үер усны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилт
4.Хог хаягдлаас үүссэн орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажлын тайлантай тус тус танилцаж хорооны 2026 оны төлөвлөгөнд тусгагдсан ажлын дагуу холбогдох мэргэжилтэнгүүдээс мэдээлэл авч санал солилцож ажиллаа.





