Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

ТӨЛӨӨЛӨГЧИЙН САНААЧИЛГА

2026-05-11

Сумын ИТХ-ын төлөөлөгч Э.Халиунгийн санаачилгаар архины хамаарал, түүний хор уршгийг бууруулах, иргэдийн эрүүл зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

📌Төрийн байгууллагын төлөөлөл холбогдох мэргэжилтэн болон “Архичид аминчлахуй” бүлэгтэй хамтран цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон ажилласан байна.

📌Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид саналаа илэрхийлж архины хамааралтай иргэдэд үзүүлэх дэмжлэг, нийгэмшүүлэх үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, төрийн байгууллага болон АА бүлгэмийн хамтын ажиллагааг сайжруулах үр дүнтэй, ажил хэрэгч саналыг дэвшүүлж, нэгдсэн үр дүнд хүрэх чиглэлийг тодорхойллоо.

Орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, нийгмийн сайн сайхны төлөө идэвх санаачилгатай ажиллаж буй төлөөлөгч Э. Халиун-д талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 80
69 / 86%
11 / 14%