Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ИТХ-ын цахим хуудас

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ СУМ

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР, ЭХ ҮРСИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-06-01

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг тохиолдуулан Шарын гол суманд хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн оролцоог хангасан баярын арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, гэр бүлийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж, иргэдийн идэвхтэй оролцоотойгоор баярын уур амьсгал бүрдлээ.
Арга хэмжээний үеэр:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан “Алдарт эх”-ийн I, II дугаар одон гардууллаа.
2.Гэр бүлийн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэн өсгөж буй ээжүүдэд “Дархан бэр”, “Уран бэр”, “Ачлалт ээж ” зэрэг хүндэт шагналуудыг гардуулан хөдөлмөр зүтгэлийг нь үнэллээ.
3.Хүүхэд багачуудын дунд урлаг, соёл, хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулж, шилдэг оролцогчдыг шагнаж урамшууллаа.
4. Эх үрсийн баярын арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон нийт хүүхэд багачууд, эцэг эхчүүд, ахмад настан, иргэддээ баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүүхэд бүр инээмсэглэлтэй, гэр бүл бүр хайр халамжаар дүүрэн байх болтугай.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 80
69 / 86%
11 / 14%