Шарын гол сумын Хайдвын нэрэмжит ЕБ-ын 2-р сургуулийн хонхны баяр өнөөдөр буюу 2026.05.27-ны өдөр боллоо. Тус арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга Б.Болат нээн үг хэлэхдээ Орон нутгийн боловсролын чанарыг дээшлүүлэх, сурагчдын авъяас чадварыг хөгжүүлэхэд сумын ИТХ болон Засаг захиргаа цаашид идэвхтэй дэмжлэг үзүүлж ажиллахыг илэрхийллээ.
Сумын ГХУСАЗСЗ-өөс “Сурах их эрдмийн аян”-д сахилга баттай, зөв үлгэр дуурайлалтай оролцож, үе тэнгийнхэн болон дүү нартаа эерэг нөлөө үзүүлж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй санаачилга гаргасан тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Рысбол, А.Ибрахим нарт гарын бэлэг өргөмжлөлиыг гардуулж,
40 улирал тасралтгүй онц сурсан сурагчдыг алдаршуулж эцэг эх, гэр бүлийхэнд нь талархал илэрхийлж захидал гардууллаа.
Спортын амжилт гаргасан сурагчдад Засаг даргын нэрэмжит шагнал болон
Сургалтын үйл ажиллагаанд амжилттай ажилласан багш нарыг тус тус шагналаа.

















