Хуралд: Хорооны гишүүн Ц.Энхзул, Н.Баттулга нар цахимаар, О.Сумъяадорж, Э.Дамдиндорж, М.Серкболд нар танхимаар буюу 83,3%-ийн ирцтэйгээр хуралдлаа.

Хурлаар:

Иргэдэд олгож буй тусламж, дэмжлэгийн хэрэгжүүлж буй ажил

Гарааны бизнес, өрхийн бичил үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх ажил, Хоршоо хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл, тусламж, олон улсын бусад төсөл, хөтөлбөр

Хог хаягдлын хураамж болон сумаас энэ ажилтай холбогдуулан менежментийг сайжруулах чиглэлд хэрэгжүүлж байгаа ажил

Суманд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөлт, нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах хүртэлх явц, гэрээний хэрэгжүүлэлттэй тус тус танилцаж санал, зөвлөмж солилцож хяналт тавьж ажиллаа.
