ИТХ-ын Зөвлөлийн гишүүн Б.Болат, Б.Амангелди, Н.Баттулга, Ц.Ганзориг, Э.Гантулга, Г.Мөнхжаргал, Э.Энхмаа нар оролцож 100 хувийн ирцтэй хуралдлаа.
Хуралд: Сумын засаг дарга М.Мөнхбаяр, ИТХ-ын ажлын албаны дарга Б.Болорчимэг, мэргэжилтэн Л.Энх-Эрдэнэ нар оролцлоо.
Хурлаар:
Санжинт багийн БИНХ-ын дарга О.Сумъяадоржийн 1,2-р улирлын тайланг хэлэлцэж урамшуулалыг олгохоор шийдвэрлэлээ.
Мөн Сумын Засаг даргын 2026.06.02-ны өдрийн 01/380 дугаар "Тайлбар ирүүлэх тухай" албан бичгээр ирүүлсэн материалтай танилцан Зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар хууль зүйн зөрчилтэй, судалгаа мэдээлэл дутуу ирүүлсэн тул ИТХ-ын Зөвлөлийн хурлыг 2026.06.09-ны өдөр хуралдуулахаар хойшлуулж шийдвэрлэв.
Хураах




